Дональд Трамп АНУ-ын зүгээс худалдааны хүчтэй тарифын бодлого хэрэгжүүлж байгаа ч инфляц өсөхгүй байгаа учир хүүг бууруулах шаардлагатай гэж мэдэгдлээ.
Одоогоор Холбооны Нөөцийн Сангийн хүүгийн түвшин 4.25-4.5 хувьтай байгаа юм.
Дональд Трамп өмнө нь Холбооны Нөөцийн Санг хүүг 1 нэгжээр буурахыг шаардаж байсан юм.
Харин одоо 2 бүтэн нэгжээр хүүг бууруулбал АНУ-д ойролцоогоор 900 тэрбум ам.долларын хэмнэлт авчирна гэж тооцоолж байна.
Түүний мэдэгдэл энэ долоо хоногт зарлагдсан хэрэглээний (CPI) болон үйлдвэрлэгчийн (PPI) үнийн индексийн тоо баримтуудын дараа хийгдсэн юм.
Тэрбээр энэ мэдэгдлийг хийхдээ өмнөхөөс ялгаатай нь Жером Пауэллийг ажлаас нь хална гэж сүрдүүлсэнгүй.
Гэхдээ "Ганц тэнэг хүнээс болоод бид жилд 600 тэрбум ам.доллар алдаж байна. Инфляц байхгүй байхад хүүгээ буулга. Хэрвээ инфляц нэмэгдвэл хүүгээ өсгө. Би дэмжинэ" гэжээ.