Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ
Тус багийн зочин профессор Онур Бурак Дурсун (БНТУ-ын Трабзон их сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор) Монгол Улсад хүрэлцэн ирж СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгуулсан үр дүнгээ өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцууллаа.
”Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө” /2026-2030 он/-г боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар БНТУ-ын профессор Онур Бурак Дурсун ажиллаж шат дараалалтай ажлыг эхлүүлээд байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн сүүлийн үеийн оношилгоо үнэлгээний шинэ арга хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах, тусламж үйлчилгээгээ өргөжүүлэхээр “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй аутизмын хүрээний эмгэгүүдийг эрт үед нь оношлох суурь тавигдсан юм.
Улмаар Эрдэнэт хотод аутизмын хүрээний хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт оношлох, эмчлэх, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш нарыг дадлагажуулах төв байгуулахаар ажиллаж эхэллээ. Мөн нийслэлийн зарим дүүрэг хороодод тус төвийг байгуулах юм. Ингэснээр 2 настны вакцины хамрагдалтын үед хүүхдэд асуумжийн аргаар оношилгоо хийж улмаар сэжигтэй тохиолдлыг CARS-2-аар баталж, “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргаар оношилж заслын эмчилгээг хийх замаар цогц авахаар ажиллаж байна.
Бусад мэдээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Мэдээ
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийг шинэчилж дууслаа
Мэдээ
Өсвөр насны охидыг жирэмслэлтээс сэргийлэх боломжтой
Мэдээ
БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.