Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
Уржигдар 09 цаг 59 мин
Бэлчээрийн ургамлын ургалт дунд зэрэг байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Төвийн цөөн сумдын нутгаар муу. Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон баруун аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 хэмээр дулаан, зүүн аймгуудын нутгаар дунджаас 0.1-3.1 хэмээр хүйтэн. Хур тунадас нийт нутгийн 70 хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх, Увс, Архангай, Өвөрхангай, Дорнодын зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ