Оросын хамгийн чинээлэг бизнесменүүдийн хөрөнгө 22,5 тэрбум ам.доллароор нэмэгджээ

Оросын хамгийн баян бизнесменүүдийн хөрөнгө энэ оны эхнээс хойш 22,6 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
“Блумберг” агентлагийн нийтлүүлсэн “тэрбумтнуудын индекс” жагсаалтыг компаниудын хувьцааны ханшийн үнэ өртөгт үндэслэн тогтоосон байна.
Энэ жагсаалтаар бол “Норникель”-ийн ерөнхийлөгч Владимир Потанин оны эхнээс 3,82 тэрбум долларын орлого олсноор хөрөнгө нь 31,7 тэрбум болсон байна.
Харин төмрийн хүдрийн хамгийн том үйлдвэрлэгч “Металлоинвест”-ийн гол хувьцаа эзэмшигч Алишер Усмановын хөрөнгө 3,7 тэрбумаар өсөж, 16,9 тэрбум болжээ.
"Блумберг" агентлаг дэлхийн хамгийн баян 500 хүний хөрөнгө чинээний талаарх мэдээллийг багтаасан “Bloomberg Billionaires Index -ийг 2012 оны 3-р сараас хойш нийтэлж буй юм байна.
Бусад мэдээ
Турк улс төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдээ шинэ орон сууцаар шинэчилж байна
Мэдээ
А.Новак: ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхэд бэлэн
Мэдээ
Истанбулд танхимын сургалтыг нэг өдрийн хугацаатай зогсоожээ
Мэдээ
Унгарт 2 сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.