Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-06-12
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, шуурхай удирдлагын багийн өргөтгөсөн хурал боллоо

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагын багийн ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭМХТ, НЭМҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтарсан, өргөтгөсөн хурал өчигдөр боллоо. 

Хурлыг ЭМЯ-ны газрын дарга Р.Гантуяа удирдан, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, нөөц, бэлэн байдал, эмнэлзүй, нөхөн болон голомтын хавьтлын вакцинжуулалтын байдлын талаар танилцуулгыг хэлэлцэж, өмнөх хурлын шийдвэрийн биелэлттэй холбоотой санал солилцож, зөвлөмж, үүрэг өгч, хурлын шийдвэр гаргах юм. 

Улаанбурхан өвчний нөхцөл байдал болон бусад халдварт өвчнүүдийн талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хэвлэлийн бага хурлыг долоо хоногт 2 удаа тогтмол зохион байгуулж, олон нийтэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл бэлтгэн цахим сүлжээгээр ард иргэдэд түгээж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ