Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-06-02
Австри Улсын Засгийн газрын тэргүүнийг цагаатгалаа

Венийн дээд бүсийн шүүх Австрийн хуучин канцлер (Засгийн газрын тэргүүн) Себастьян Курцыг худал мэдүүлэг өгсөн хэрэгт гэм буруугүй хэмээн үзэж, найман сарын тэнсэн харгалзах ялыг нь хүчингүй болголоо.

Себастьян Курц нь 2020 онд парламентын мөрдөн байцаах хороонд өгсөн мэдүүлэгтээ төрийн өмчит ÖBAG компанийн удирдах зөвлөлийн гишүүдийг томилохдоо шударга байсан хэмээн худал мэдүүлэг өгсөн хэргээр буруутгагдаж байсан. Гэвч дээд шүүхийн шүүгчид түүний мэдүүлэг нь худал байсан гэдгийг нотлох хангалттай үндэслэл байхгүй гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, цагаатгажээ.

Шүүхийн шийдвэрийн дараа Себастьян Курц өөрийн буруугүй гэдгээ дахин нотолж, улс төрд эргэн оролцох бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр хувийн амьдралдаа төвлөрч, бизнесийн салбарт ажиллана гэж мэдэгдсэн юм.

Себастьян Курц нь 2017 онд 31 насандаа канцлер (засгийн газрын тэргүүн) болж, Австрийн улс төрд шинэчлэл авчирч чадсан хэдий ч 2021 онд авлигын хэргээр буруутгагдан албан тушаалаасаа огцорчээ.

Түүнийг ард иргэд улс төрд эргэн орох магадлалтай гэж үзэн эргэн ирэхийг нь эсэргүүцсэн үзэл бодлоо идэвхтэй илэрхийлж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ