Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-05-30
Элон Маск Цагаан ордныг орхилоо

Элон Маск Дональд Трампын Засгийн газарт DOGE буюу Төрийн зардлыг хэмнэх газрыг (Department of Government Efficiency) удирдаж байсан юм.

Гэвч тэрбээр Трампын засгаас тогтоосон татварын хуулийг шүүмжилснийхээ хариуд ердөө ганцхан хоногийн дараа Цагаан ордныг орхихоор боллоо.

Элон Маск CBS-д өгсөн ярилцлагадаа саяхан Төлөөлөгчдийн танхимаар батлагдаж, одоогоор Сенатын хэлэлцүүлэгт орсон татварын хууль нь DOGE-ын төсвийн хэмнэлтийн ажлыг үгүйсгэж байна гэж шүүмжилсэн юм.

Элон Маск нийгмийн сүлжээнд “Би Засгийн газрын тусгай ажилтан (Special Government Employee) хэмээх томилолтын хугацаагаа дуусгаж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгч Дональд Трампд талархал илэрхийлье. DOGE нь цаашдаа улам хүчирхэгжиж, төрийн байгууллагуудад шинэ хэв маяг болон төлөвших болно” гэж бичжээ.

Элон Маск өмнө нь төрийн албанд ажиллах хугацаагаа аажмаар бууруулна гэдгээ илэрхийлж байсан юм. Харин түүний хийсэн мэдэгдэл нь Трампын “Гоё том хуулийн төсөл” хэмээн нэрлэж байсан татварын шинэчлэлийг шүүмжилсний дараа бичигдсэн нь анхаарал татаж байна.

"Associated Press" агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны албаны эх сурвалж Элон Маскийн явж байгааг баталсан байна.

Харин "Reuters" агентлаг Масктай Трамп уулзалгүйгээр, Цагаан ордон түүнийг албан ёсоор үдэх ажиллагаа эхэлсэн тухай мэдээлжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ