Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-05-29
Хүүхэд нь 7 хоногт нэг удаа махан хоол иддэгт санаа зовсон эцэг, эхчүүд шүүхэд ханджээ

Хүүхдүүд сургуульд долоо хоногт нэг л удаа махан хоол иддэг тул санаа зовсон эцэг, эхчүүд Германы Фрайбургийн захиргааны шүүхэд ханджээ.

Констанцын бүтэн өдрийн сургууль нь даваагаас пүрэв гараг хүртэл сурагчдаа үдийн хоолоор хангадаг.

Эдгээр өдрүүдээс 3 өдөр нь цагаан хоол, нэг өдөр нь үхэр эсвэл загасны махтай хоол өгдөг аж.

Сурагчдын эцэг, хчүүд нь өдөр бүр загас эсвэл үхрийн махнаас өөр хоол сонгох боломжтой байх ёстой гэж үзэн Фрайбургийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Мөн хүүхдүүд нь хоол тэжээлийн дутагдалд орж байгааг онцолсон юм.

Гэвч Фрайбургийн захиргааны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Сургуулийн хоолонд оролцох эрх үүрэг байхгүй бөгөөд эцэг, эхчүүд сургуулийн захиргаатай сайтар ярилцаж, тохиролцож болно гэж үзжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ