Германы Майнхайм (Mannheim) дэх Захиргааны хэргийн шүүх амьтан тэжээхтэй холбоотой шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаж байна.
Эрх баригчид амьтны эрүүл мэндийн шалтгаанаар нэгэн эмэгтэйг нохой тэжээхийг хориглосон байна. Гэвч энэ нь захиргааны хуулийн дагуу боломжгүй гэж шүүхээс мэдэгдлээ.
Тодруулбал, Фрайбургийн (Freiburg) эрх баригчид амьтны эрүүл мэндийн шалтгаанаар нэг эмэгтэйн нохойг авч явсан бөгөөд ирээдүйд амьтан тэжээх, арчлахыг нь ч мөн хориглосон юм байна.
Түүнчлэн мал, амьтан тэжээх хоригийг зөрчсөн тохиолдолд шинээр олж авсан мал, амьтныг хураан авах ба нэн даруй шийтгэнэ гэжээ.
Майнхайм хотод байрладаг Захиргааны шүүх (Verwaltungsgericht Mannheim) уг шийдвэрийг хүчингүй болгож, амьтан тэжээх, арчлахыг хориглох нь Захиргааны хуулийн 28-р зүйлийн 1-д заасан үндсэн дүрэм болж чадахгүй гэж үзжээ.
Тиймээс эрх баригчдын зүгээс гаргасан эмэгтэйн нохой тэжээхийг хориглосон шийдвэрийг шүүх хууль бус гэж дүгнэсэн байна.