Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-05-23
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган болж байна

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган 2025 оны тавдугаар сарын 19-27-ны өдрүүдэд Женев хотноо “Эрүүл мэндийн төлөөх нэг дэлхий” сэдвийн дор чуулж байна.

Чуулганд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа энэ сарын 9-нд болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эрүүл мэндийн сорилтыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад тууштай анхаарч буйг дахин нотолж, эрүүл мэндийн тогтолцоогоо Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганаар гишүүн улсууд олон улсын эрүүл мэндийн тогтолцоо, цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн зэрэг олон хүчин зүйлийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг уялдуулах, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх стратегийг хэлэлцэнэ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ