Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-05-23
Цахим валютын хөрөнгөтнүүдэд халдах нь ихэсжээ

Сүүлийн үед цахим валютын компаниудын эздэд халдах, тэднийг өөрсдийг нь болон ойр дотныхныг нь барьцаалж, асар их хэмжээний мөнгө нэхдэг гэмт хэрэг улс орнуудад олширчээ.

Энэ нь цахим валютын ханш эрс өсөж, бас энэ талын бизнес эрхлэгчдийн хувийн мэдээлэл гадагш алдагдаж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

"Wall Street Journal"-д бичсэнээр, хамгийн сүүлд Францад "Paymium" цахим биржийн эзэн эмэгтэйд зэвсэг тулгаж охиныг нь хулгайлахыг завдсан хэрэг гарчээ.

Өнгөрсөн жилийн туршид хэдэн арваар гарсан ийм хэргүүд улам бүр нарийн зохион байгуулалттай болж байгааг хэвлэлд дурдсан байна.

АНУ, Франц, Австралид энэ талын блогчид, хөрөнгө оруулагчид ийм халдлага дайралтад өртсөн бол зарим нь зодуур, тамлалд өртжээ.

Мөн АНУ дахь "Coinbase" криптовалютын томоохон бирж үйлчлүүлэгчдийнх нь мэдээллийг хулгайлсан гэмт этгээдүүд 20 сая ам.доллар нэхсэн талаар мэдээлсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ