Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-05-22
Литва Улс Беларусын эсрэг хэрэг үүсгэжээ

Литва Улс 2025 оны тавдугаар сарын 19-нд Беларусын эсрэг НҮБ-ын Хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенцын нэмэлтээр баталсан Газар, тэнгис, агаараар цагаачдыг хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх тухай Протоколоор хүлээсэн үүргээ зөрчсөн гэж олон улсын маргаан үүсгэжээ.

Товчхондоо, Беларусаас Литва рүү хууль бус цагаачдыг их хэмжээгээр нэвтрүүлсэн гэж үзээд байна.

Түүнчлэн, Литва рүү хууль бусаар цагаач нэвтрүүлсэн нь тус улсын бүрэн эрхт аюулгүй байдал, олон нийтийн дэг журамд ноцтой хохирол учруулаад зогсохгүй, цагаачдыг ноцтой зөрчил, хүчирхийлэлд өртөхөд хүргэсэн гэжээ.

Литва Улс нь НҮБ-ын Олон Улсын шүүхийн дүрмийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Протоколын 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн харьяаллыг тогтоолгохыг хүсэж, НҮБ-ын Олон Улсын шүүхэд (ICJ) хандсан бөгөөд энэ нь олон улсын эрх зүйн хүрээнд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ