Хуванцрын үртэс орсон байж болзошгүй 18000 орчим чингэлэг мөхөөлдөс, хөлдөөсөн йогуртыг зах зээлээс татжээ
АНУ-ын Айова муж улсын нэгэн зайрмагийн үйлдвэр хуванцрын үртэс орсон байж болзошгүй гэдэг болгоомжлолын улмаас 18000 орчим чингэлэг мөхөөлдөс, хөлдөөсөн йогуртыг зах зээлээс эргүүлэн татжээ.
Wells Enterprises (Уэллс Энтерпрайзис) компани өнгөрсөн сард сайн дураараа ийм татан авалт хийсэн нь Америкийн Хүнс, эмийн хяналтын албанаас саяхан нийтлүүлсэн мэдээллээс ил болжээ.
Tус компани "The Blue Bunny" болон "Halo top" нэрийн мөхөөлдсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Орон нутгийн телевизийн мэдээлснээр, Америк даяарх энэ татан авалтаар энэ оны 3-р сараас ирэх оны 10-р сарыг дуусталх хугацаанд хэрэглэх заалттай, 22 төрлийн мөхөөлдөс, 3 галлон чингэлэг хөлдөөсөн зайрмагийг зах зээлээс буцааж татжээ.
Бусад мэдээ
Герман улс төмөр замын гармуудыг үе шаттайгаар гүүр, нүхэн гарцаар сольж, ослыг эрс бууруулжээ
Мэдээ
Фрайбург хотын Vauban дүүргийг байгальд ээлтэй шинэ хороолол болгон хөгжүүлжээ
Мэдээ
Владимир Путин бензин үйлдвэрлэлийг дэмжих хуульд гарын үсэг зуржээ
Мэдээ
Хятадад 369 сая хүн хилээр нэвтэрч, түүхэн дээд амжилт тогтоожээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.