Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
12 цаг 55 мин
"Эрүүл бяцхан шүд" аян үндэсний түвшинд хэрэгжинэ

Боловсролын ерөнхий газар, нийгмийн хариуцлагын хүрээнд "Ургана брэнд"-тэй хамтран "Эрүүл бяцхан шүд" аяныг эхлүүлж байна.

Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, 9 дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарын төлөөлөл бүхий нийт 350 оролцогч оролцож байна.

Аяны хүрээнд бага насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд зөв угаах дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, “1 Шүд угаалт 250 мл ус” хэрэглэх дадлыг сурталчлах, орчин бүрдүүлж хэрэглэгдэхүүн бий болгоход суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, багш нарын оролцоог дэмжих, харилцан суралцах, туршлага солилцох замаар талуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Нээлтийн үеэр хамтын ажиллагааны зорилго, үйл ажиллагааны цар хүрээ, СӨББ-ын хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, Боловсролын ерөнхий газрын дэмжлэг, СӨББ-ын оролцоо, хамтын ажиллагаа, Сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдох зарим асуудал зэргээр мэдээлэл санал солилцлоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ