Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-05-19
Бельгийн нийтийн тээврийн байгууллага 180,000 орчим хэрэглэгчийн хувийн мэдээллийг алджээ

Бельгийн нийтийн тээврийн байгууллага 180,000 орчим хэрэглэгчийн хувийн мэдээллийг хакерын халдлагын улмаас алдсан байна.

Бельги хотод байрлах гэрээт үйлчилгээ үзүүлэгч “Рихард Шольц” ХХК-ийн мэдээллийн системд цахим халдлага гарсны улмаас хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагджээ.

Алдагдсан мэдээлэлд нэр, хаяг, и-мэйл хаяг, хэрэглэгчийн дугаар болон гэрээний дугаар зэрэг эмзэг мэдээллүүд багтжээ.

Энэхүү халдлагын улмаас хэрэглэгчид хувийн мэдээллээ алдаж, хувийн нууцлалын ноцтой зөрчилд өртсөн тул Европын Холбооны Шүүх 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан шийдвэрээр сэтгэл санааны хохирол амссан хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр мэдээллийн хамгаалалттай холбоотой зөрчил нь зөвхөн материаллаг бус, сэтгэл санааны хохирол учруулсан тохиолдолд ч нөхөн төлбөр авах үндэслэлтэй болохыг тогтоожээ.

Мөн үйлчлүүлэгчдийг сэжигтэй мэйлүүдийг уншихгүй байх, нууц үгээ өөрчлөх, өөрсдийн хувийн мэдээллээ гуравдагч этгээдэд задруулахаас болгоомжлох зэрэг зөвлөмжүүдийг анхааруулаад байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ