Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-05-19
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

Халдварт саа өвчин нь аль нэг мөчдийн саажилтаар илэрч, насан туршдаа тахир дутуу болж үлдэх, эндэх эрсдэл өндөртэй өвчин.

1962 оноос Монгол Улс халдварт саагийн эсрэг вакциныг нэвтрүүлж 2000 онд устгасан. Гэвч бусад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байсаар байна.

Халдварт саа өвчний эсрэг вакцинд өөрт ойр сум болон өрхийн эрүүл мэндийн төвд хандан үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Вакцинд хамрагдсан эсэхээ эх хүүхдийн ягаан дэвтэр болон emongolia.mn, өрхийн эрүүл мэндийн төвөөс лавлаарай.

Товлолын дагуу хамрагдаж чадаагүй бол 3 хүртэлх насанд сум, өрхийн эрүүл мэндийн төвд нөхөж хийлгэх боломжтой. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ