Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-05-16
Гөрөөсний цус өвчнийг анагаах уу

Гөрөөсний түүхий цус хэрэглэх нь дараах дөрвөн эрсдэлийг дагуулна. Үүнд:
 
1. Бор гөрөөсний халуун цус уухад арван төрлийн вирус, нян, цусны эгэл биетнээр шууд халдварлах эрсдэлтэй.
 
2. Эдгээрээс хачигт энцефалитын вирус, риккетсиозын нян нь хүний тархи, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг аж.
 
3. Өндөр настнуудад хүндээр халдварладаг учраас амь эрсдэх магадлалтай.
 
4. Харин жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд вирус урагт халдварлах аюултай аж.
 
“Гөрөөсний цус үнэхээр зүрхний өвчнийг анагаах уу” гэсэн асуултад УГТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн ахлах эмч, АУ-ы доктор Ц.Саруул “Өвчний үед хажуугийн хүний үгэнд итгэх нь буруугаас гадна нэн аюултай. Гөрөөсний цус уухад ямар ч өвчтэй зүрх эдгэрдэг гэх яриа нь ор үндэсгүй зүйл. Хамгийн сайн зөвлөгөө бол эмчийнхээ зөвлөгөөг дагах юм” гэж хариулжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ