Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
12 цаг 6 мин
Европын шүүх Pfizer компанийн гэрээтэй холбоотой мессежүүдийг нээлттэй болгох шийдвэр гаргав

Европын Холбооны Дээд шүүхээс Европын Холбооны Комисс, Pfizer компанийн коронавирусийн вакцины гэрээтэй холбоотой бүх мессежүүдийг олон нийтэд нээлттэй болгох үүрэг бүхий шийдвэрийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргалаа.

2021 онд Европын Холбооны Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лейен болон Pfizer компанийн Гүйцэтгэх захирал Альберт Бурла нарын хооронд коронавирусийн вакцины гэрээний талаарх хэлэлцээний үеэр солилцсон текст мессежүүдийн талаарх мэдээлэл иргэдийн дунд эргэлзээ төрүүлж байсан юм. Европын Холбооны Комиссоос эдгээр мессежүүдийг "албан ёсны баримт биш", "түр зуурын хоорондын харилцаа" гэж үзэн нээлттэй болгохоос татгалзаж байжээ.

Гэвч шүүх энэ тайлбарыг хангалтгүй гэж үзэн, мэдээллийг нууцалсан нь "сайн засаглалын зарчим"-ыг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, “Төрийн байгууллагууд олон нийтийн итгэлцлийг хүлээхийн тулд мэдээллээ нээлттэй байлгах үүрэгтэй юм. Комисс гэрээтэй холбоотой зарим албан хаагчдын нэрсийг нууцлах санал гаргасан ч шүүх энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнгүй. Харин ч эдгээр нэрсийг олон нийтэд ил болгосноор тухайн хэлэлцээний явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тогтоох боломжтой” гэж үзжээ.

Шүүхийн энэ шийдвэр нь зөвхөн нэг гэрээний асуудлыг шийдэхээс гадна Европын холбооны хэмжээнд төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдлын шаардлагыг улам өндөр түвшинд хүргэж байна гэж олон нийт сайшааж байна.

Иргэдийн мэдээлэл авах эрх, төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр тод жишээ болон үлдэж байна гэдгийг мөн мэргэжилтнүүд онцлов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ