Аймгийн “Тариалалтын штаб” хуралдлаа

Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан Төв аймгийн Засаг даргын А/163 тоот захирамжаар 16 хүний бүрэлдэхүүнтэй “Тариалалтын штаб” байгуулагдан ажиллаж байна.
Тариалалтын штабын энэ удаагийн хурлаар “Тариалалтын явц байдал, танилцуулга”, “Цаг агаарын төлөв байдал” болон “Тариалалтын явцад тулгамдаж байгаа асуудал”-ын хүрээнд мэдээлэл сонсож, санал солилцов.
Тариалалтын явцыг тогтвортой үргэлжлүүлэх, тариаланчдад зөвлөмж өгөх чиглэлээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн мэргэжилтнүүд сумдад ажиллаж мэргэжил арга зүйн дэмжлэг, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллахаар шийдвэрлэв.
Төв аймаг энэ онд 158638 га талбайд тариалалт хийж 450344 тонн ургац хураан авахаар төлөвлөөд байгаа билээ.
Бусад мэдээ
Баянхутаг сумаас “Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан малчин өрх бүр 300 гаруй боодол тэжээл хураан авчээ
Мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат орон нутагт ажиллаж, иргэд, малчдын саналыг сонсож байна
Мэдээ
Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна
Мэдээ
Сайд Ц.Идэрбат БНКУ-ын Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.