Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-05-13
Улаанбурхан өвчнөөр 4 сартай хүүхэд энджээ

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчин 1756 бүртгэгдсэн. Үүнээс 1199 эдгэрсэн байна. Улсын хэмжээнд 11 аймагт улаанбурхан өвчин бүртгэгдсэнээс нийслэлд 73 хувь нь бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ 264 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас хүндрэл тоо ихэсдэг. Улаанбурханы халдвараар өвчилсөн 4 сартай хүүхэд өнөөдөр эндсэн. Тус нярай дархлаажуулалтад хамрагдаагүй, маш хүнд байдалтай ирсэн. Манайд эмнэлэгт ирэхээс өмнө 2-3 эмнэлэг дамжсан, сар гаруй хатгалгаатай явсан байсан.

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тохиолдол нийслэлд нэлээд нэмэгдэж байгаа. ХӨСҮТ-өөр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Дунджаар 200 орчим үйлчлүүлэгч ирж үзүүлдэг байсан бол одоо хоногтоо 350 хүн ирж үзүүлж байна” гэв. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ