Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-05-12
Буурай орнуудад тамхины татвар нэмбэл жилд 281 мянган хүүхдийн амь насыг аварч болно

Орлого багатай, хөгжлөөр буурай орнуудад тамхины татварыг өндөрсгөснөөр ядуу айл өрхийн хүүхдүүдэд хамгийн ач тустай байх судалгаа гарчээ.

Ийм улс орнууд тамхины татварыг нэмсэн нөхцөлд жилд 5 хүртэлх насны 250 мянга гаруй хүүхдийн амь насыг авран хамгаалах боломжтой гэж үзсэн байна. 

Дам тамхидалтын уршгаар бага насны хүүхдийн уушгины хэвийн ажиллагаа алдагдаж, багтраа болон гэнэтийн үхэлд хүргэх аюултай бусад өвчлөлд өртөмтгий болдог.

Тамхидалтыг багасгахын тулд ДЭМБ тамхины татварыг жижиглэнгийн үнийн 75 хувиар өсгөхийг улс орнуудад уриалдаг. Энэ уриалгыг судалгаанд хамрагдсан 94 улсаас 10 нь л биелүүлжээ. 

Эрүүл мэндийн “Ланцет” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, 2021 онд тэдгээр 94 улсад эндсэн 4.7 сая хүүхдийн 6 хувь буюу 281 мянга орчмыг аварч болох байсан гэж дүгнэжээ.

Ийм маягаар тамхины татвар, хүүхдийн эрүүл мэнд хооронд маш нарийн холбоо хамаарал байдгийг судалгааг удирдсан Шведийн Каролины хүрээлэнгийн захирал Марта Радо онцолжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ