Нислэгийн үеэр авсан сэтгэл санааны цочролд нөхөн төлбөр төлөхгүй байх шийдвэр гаргажээ
Гамбургийн шүүхээс нислэгийн үеэр авсан сэтгэл санааны цочролд нөхөн төлбөр төлөхгүй байх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч 2023 оны наймдугаар сард ХБНГУ-ын Гамбург хотоос Испанийн Газар дундын тэнгисийн Ибиза арал руу нисжээ.
Агаарын замд хар шуурга болж хүчтэй доргиж, онгоц савчсаны улмаас нэхэмжлэгч сэтгэл санааны гүн хямралд орж үхлийн тухай бодож, түүнээс хойш айдастай байх болжээ.
Тэрбээр агаарын тээврийн компаниас сэтгэл санааны хохирол 5000 евро нэхэмжилж, мөн цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан ниссэн буруутай үйлдэл гаргасан гэжээ.
Шүүхээс бие махбодод гэмтэл учраагүй учраас сэтгэл санааны хохирол төлөх боломжгүй, мөн цаг агаарын хэлбэлзлийг урьдчилан таамаглах боломжгүй гэж үзсэн байна.
Бусад мэдээ
Трамп: АНУ, Иран энэ амралтын өдрүүдэд нүүр тулан хэлэлцээ хийж магадгүй
Мэдээ
Ойрхи Дорнодын хурцадмал байдал хүнсний аюулгүй байдалд дарамт үзүүлж байна
Мэдээ
АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа
Мэдээ
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.