Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
4 цаг 59 мин
"Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх" мэс ажилбарыг амжилттай хийжээ

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж байна.

Дүүргийнхээ иргэдийг орон нутагтаа эрүүл мэндийн бүх үйлчилгээнд хамрагддаг болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд Чих, хамар хоолойн их эмч Ц.Байгалмааг 6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан.

Тэрбээр төгсөн ирж, анхны бие даасан мэс ажилбар болох "Хамрын таславчийн мурийлт" оношоор ерөнхий мэдээ алдуулалтын дор хамрын амьсгал сэргээх, таславч тэгшлэх мэс ажилбарыг эмчлүүлэгч 51 настай О.Э-д хийжээ.

Өнөөдрийн байдлаар эмчлүүлэгчийн биеийн байдал сайн, амьсгал чөлөөтэй болж, эрүүл байхын сайхныг мэдэрч байгаагаа илэрхийлжээ.

Дөчин минутын турш үргэлжилсэн тус хагалгаанд Чих хамар хоолойн мэс заслын эмч Ц.Байгалмаа, Мэдээгүйжүүлгийн эмч Д.Мөнхжаргал, Хагалгааны сувилагч Б.Лашан, Чих хамар хоолойн сувилагч З.Одончимэг, Мэдээгүйжүүлгийн сувилагч И.Урансолонго нар баг болон амжилттай ажилласан байна.

Энэхүү мэс ажилбарыг цаашид ч дүүрэгтээ тогтмол хийж нутагшуулах аж. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ