Дижитал медиа брэндүүдийн эзэмшигч Зифф Девис OpenAI-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Зифф Девис OpenAI компанийг ChatGPT программаа сургах зорилгоор өөрийнх нь бичсэн бүтээлийг хууль бусаар хуулбарлаж, Зохиогчийн эрхийг зөрчин бизнес болон брэндийн нэр хүндэд нь хохирол учруулсан гэж Делавэрийн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлдээ, OpenAI нь контентыг зөвшөөрөлгүйгээр хулгайлах замаар ашигласан бөгөөд энэ нь хэрэглэгчдийг Ziff Davis вэбсайтаас холдуулан тэдэнд төөрөгдүүлсэн, буруу тайлбарласан хариултууд хүргэсэн гэж мэдэгджээ.
Зифф Дэвис 1.3 сая гаруй бүтээлийн Зохиогчийн эрхийг эзэмшдэг бөгөөд бүтээл бүрт 150,000 ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Энэ хэрэг нь Зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг зөвшөөрөлгүй ашигласантай холбогдуулан хиймэл оюун ухаантай компаниудын эсрэг авч буй хууль ёсны арга хэмжээнүүдийн нэг болж байна.



