Кафед хүмүүс нөүтбүктэйгээ ирж ажил, хичээл хийж олон цагаар суудаг хэр нь захиалга бага өгдгөөс болж Германы кафе, баарны эздэд бэрхшээл тулгарах болжээ.
Улмаар зарим кафед нөтбүктэй орохыг хориглож эхэлсэн байна.
Нөтбүкээрээ 5 минутад ажлаа амжуулахыг бид мэдээж зөвшөөрнө. Харин олон цагаар суух бол зөвшөөрөхгүй гэж Берлин дэх Остан кафены эзэн ДПА агентлагт ярьжээ.
Нөтбүк ашиглахыг хориглосныг үйлчлүүлэгчид нь янз бүрээр хүлээж авч, зарим нь дижитал ертөнцөөс холдож яриа хөөрөө өрнүүлж суух цаг нэмэгдлээ гэж талархаж байгаа бол, дургүйцсэн хэсэг нь үйлчлүүлэхээ больж буй аж.
Одоогийн байдлаар зөвхөн нөүтбүк, заримдаа планшет удаан хэрэглэхийг хориглож, харин ухаалаг утсанд хараахан хориг тогтоогоогүй. Гар утсыг ч бас хориглодог өдөр бий болгомоор байгаа ч одоогоор тийм боломж харагдахгүй байна. Хүмүүс гар утасгүй амьдарч чадахаа байсан нь улам бүр ил болж байна гэж кафен эзэд ярьжээ.