Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
4 цаг 18 мин
Японд цагаан будааны үнэ өссөөр байна

Японд цагаан будааны үнийн өсөлт үргэлжилсэн хэвээрээ байна.

Өнгөрсөн 3 сарын сүүлээс үндэсний нөөцийн будаанаас худалдаанд гаргасан хэдий ч жижиглэн худалдааны үнэ сүүлийн 16 долоо хоногийн туршид өссөн үзүүлэлттэй байна.

Хөдөө аж ахуйн яамных нь мэдээлж байгаагаар, 5 кг-ийн савлагаатай будааны дундаж үнэ дөрөвдүгээр сарын 20-ныг дуусталх хугацаанд 4220 иен буюу 29 орчим ам.доллар байжээ.

Энэ нь улсын хэмжээн дэх 1000 орчим дэлгүүр худалдааны төвд явуулсан судалгаанд тулгуурласан үзүүлэлт гэнэ. 

Тэгвэл энэ үнэ одоо өмнөх 7 хоногийнхоос 3 иен буюу 2 цент орчмоор өссөн үзүүлэлттэй байна. 

Улмаар жилийн өмнөхтэй харьцуулахад бүхэл бүтэн 2000 гаруй иенээр нэмэгджээ. 

Өнгөрсөн сараас Японы Засгийн газрын шийдвэрээр нөөцийн будаанаас зарж борлуулах 3 дахь удаагийн дуудлага худалдааг явуулсан. Зун хүртэл сар болгон ийм худалдаа явуулахаар төлөвлөж байгаа аж. 

Угтаа хэрэглээгээ үндсэндээ дотоодоосоо хангаж ирсэн Японы  цагаан будааны зах зээлд Өмнөд Солонгос болон АНУ-аас хямд үнэтэй импортоор авч худалдаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Мөн гадаад орнууд руу зорчиж байгаа япончууд гаднаас хэрэгцээний будаагаа тээж авч ирэх нь нэмэгдсэн өвөрмөц үзэгдлийн талаар тус улсын эрх баригчид өнгөрөгч 7 хоногт мөн мэдээлж байсан. Гэсэн хэдий ч бөөний худалдаа эрхлэгчид зах зээлд энэ бүтээгдэхүүний хомсдол буурахгүй байгааг хэлж байгаа юм байна.

Японы баруун урд талын Кюшю арлын худалдаачид тухайлбал, ирэх намрын сүүлчээр шинэ ургацын будаа гарах хүртэл будааны үнэ өссөн хэвээр байна гэж үзэж байгаагаа NHK-д ярьжээ.

Токиогийн их сургуулийн профессор Андо Мицуёши энэ жилийн ургац арвин байх нөхцөлд л үнэ буурах боломжтой, гэвч одоогоор ийм төлөв байхгүй байгааг мөн ярьсан байна.

Японд стратегийн хүнсэнд тооцогддог цагаан будааны үнийн өсөлт сүүлийн нэг жил гаруйн дотор 50 жилд байгаагүй дүнгээр өсөж, инфляц ихсэхэд гол түлхэц үзүүлжээ.

Одоогийн байдлаар жилийн өмнөх үеэс гэхэд 92 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ