Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
9 цаг 13 мин
ОХУ-ын Ерөнхийлөгч ялалтын баярыг тохиолдуулж 3 хоног гал зогсоохоо мэдэгдэв

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулж Украинтай дайн байлдааны бүх ажиллагааг тавдугаар сарын 8-наас 3 хоног зогсоох шийдвэр зарласан.

Украиныг мөн адил арга хэмжээ авахад уриалаад байна.  

Украины эрх баригчид энх тайван тогтоох хүсэлтэй л бол Орос улс нэн даруй гал зогсоох ёстой гэж мэдэгдсэн бол, АНУ-ын Ерөнхийлөгч түр бус, бүрмөсөн гал зогсоохыг хүсэж байгаа гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

ОХУ-ын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч В.В.Путины шийдвэрээр хүмүүнлэгийн үүднээс Ялалтын 80 жилийн ойг тохиолдуулж, тавдугаар сарын 8-ны өглөөний 7 цагаас 10-11-нд шилжих шөнийн 00 цаг хүртэл Оросын тал түр эвлэрэл зарлаж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ Украины тал түр эвлэрлийн энэ журмыг зөрчих нөхцөлд ОХУ-ын Зэвсэгт хүчин зохих ёсны үр дүнтэй хариуг өгөх болно гэж Кремль мэдэгджээ.

Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Ялалтын баярт зориулж Ерөнхийлөгч Путины зарласан түр эвлэрлийг Оросын талын үнэнхүү сайн санааны илрэл” гэдгийг онцолжээ. Гэхдээ Украины тал энэ хугацааг дагаж мөрдөнө гэдэгт эргэлзэж байгаагаа "Россия-1" телевизэд илэрхийлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский "Украин улс дайныг эцэс болгохын төлөө бүх түнштэйгээ хамтарч ажиллахад бэлэн. Харин Орос АНУ-ыг мэхэлж, дэлхийг төөрөгдүүлсээр байна" гэж мэдэгджээ.  

Украины ГХЯ-ны сайд Андрей Сибига үнэхээр энхийг хүсэж байгаа бол бүрмөсөн гал зогсоох ёстой гэдэг байр суурийг өмнө нь илэрхийлсэн байна.

Түүний араас Зеленскийн ажлын албаны дарга Андрей Ермак парадад зориулж бус, бат бэх жинхэнэ энх тайвны төлөө гал зогсоох хэрэгтэй гэж телеграм сувагт бичжээ.

Оросын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 19-21-ний хооронд христ шашинтнуудын Улаан өндөгний баярыг тохиолдуулж дангаар гал зогсоох дэглэм тогтоож байсан.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэ түр эвлэрлийг мөн дагаж мөрдөхөөр зөвшөөрч, бас сунгах санал дэвшүүлж байсан. Үүний зэрэгцээ тэрбээр Москваг Улаан өндөгний баярын түр эвлэрлийн үеэр дайралт довтолгоогоо үргэлжлүүлж, 2000 гаруй удаа зөрчсөнд буруутгасан юм.

Ингэж Оросын тал гал зогсоох дэглэмийг зөрчсөнөөс үл хамааран 30-аас дээш хоног дахин цааш сунгах боломжтойгоор иргэний дэд бүтцэд алсын ажиллагаат нисгэгчгүй онгоц, пуужингуудаар цохилт өгөхийг түдгэлзүүлэх шинэ түр эвлэрлийн санал дэвшүүлсэн боловч 21-ний өдрөөс Оросын тал нисгэгчгүй онгоцны дайралтуудаа сэргээжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ