Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
Өчигдөр 11 цаг 35 мин
Оройн цагаар чанга дуу чимээ гаргасан иргэдэд торгууль ногдуулжээ

ХБНГУ-ын Кёльн хотын хуучин барилгын арын хэсгийн Брюсселер платц талбайд хэсэг бүлэг хүмүүс чанга дуу чимээ гаргаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулжээ. 

Оршин суугчид амар тайван байдлыг алдагдуулсан иргэдийг цагдаад мэдүүлэн торгууль төлүүлээд зогсохгүй үүнтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргажээ.

Шүүхээс амралтын өдрүүдэд орой 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл тус талбай болон зэргэлдээх гудамжуудын зорчих хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргасан. 

Харин торгууль төлсөн иргэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Кёльн Захиргааны шүүхэд хандан хүний эрх чөлөөтэй байх эрхэд халдсан гэж гомдол гаргажээ.

Хойд Рейн-Вестфалийн Захиргааны дээд шүүх Брюсселер плац орчим шөнийн цагийн дуу чимээний бохирдол нь эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэж үзсэн бөгөөд шийдвэртээ Кёльн хотын дуу чимээг багасгаж, шөнийн цагаар амар амгалан, тайван байдлыг хангах арга хэмжээг зайлшгүй авах ёстой гэж мэдэгдсэн байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ