Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна
Өвөрбайгалийн нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар 1389 хүн, 123 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг тухайн бүс нутгийн Засгийн газрын "Telegram" сувагт мэдээллээ.
Газимуро-Заводский, Могочинский, Нерчинский, Нерчинско-Заводский, Чита, Сретенский дүүрэгт 19 мянга гаруй га талбайг хамарсан долоон түймрийг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан байна.
Харин дээрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 178 мянган га талбайг хамарсан 36 түймэр асаж байна. Үүний дийлэнх буюу 125 мянга нь Тунгокоченскийн дүүрэгт гарсан гэж мэдээллээ.
Энэ жил тус бүс нутагт ой, хээрийн түймрийн тохиолдол их байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 19 дахин өссөн байна.
Бусад мэдээ
Трамп: АНУ, Иран энэ амралтын өдрүүдэд нүүр тулан хэлэлцээ хийж магадгүй
Мэдээ
Ойрхи Дорнодын хурцадмал байдал хүнсний аюулгүй байдалд дарамт үзүүлж байна
Мэдээ
АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа
Мэдээ
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.