Японы инфляц нэмэгдэж, эдийн засаг саарах нөхцөл бүрдсэн нь дунд хугацаанд бодлогын хүүг бууруулж, иений ханшийг хэт өндөрт барихгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.
2025 оны гуравдугаар сард Японы инфляц 3.6 хувь, үндсэн инфляц 3.2 хувьд хүрч, Төв банкны 2 хувийн зорилтыг 36 сар дараалан давсан хэвээр байна.
Үнийн өсөлтийн гол шалтгаан нь хүнсний бараа, ялангуяа цагаан будаа 92.5 хувиар өссөнөөс үүдэлтэй.
Мөн түүхий эд болон хөдөлмөрийн зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн.
Тухайлбал, дундаж цалин жилийн дүнгээр 3.6 хувиар өсөж, компаниуд зардлаа бүтээгдэхүүний үнэд шингээхэд хүргэжээ.
Ийнхүү инфляц өндөр байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй шинэ тарифууд Японы экспортод сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй байна.
"Oxford Economics" байгууллагын шинэчилсэн таамгаар Японы эдийн засгийн өсөлт 2025 онд 0.8 хувь, 2026 онд 0.2 хувь байх төлөвтэй байна.
Ийм нөхцөлд Японы Төв банк хүүг нэмэгдүүлэх шийдвэрээ хойшлуулах магадлал нэмэгдэж, мөнгөний бодлогын тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Ойрын хугацаанд иен богино хугацаанд түр зуур чангарч болох ч, хэрвээ Төв банк хүүг нэмэгдүүлэхгүй бол сулрах хандлага давамгайлах магадлалтай байгаа аж.