СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 22-ноос эрс хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Тэр дундаа 9 хувь нь нэн өндөр, 45 хувь нь өндөр, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол ердөө 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.