Азийн хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Баянхошуу дэд төвд ажиллалаа

Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд бүрэн гүйцэтгэж дууссан. Харин одоогоор дараагийн үе шат болох Толгойт, Дамбадаржаа дэд төвүүдийн бүтээн байгуулалт өрнөж байна.
Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.
Зөвлөлийн гишүүд дэд төвд барьсан 240 хүүхдийн цэцэрлэг болон Бизнес инкубатор сургалтын төвөөр зочилж төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудтай танилцуулж дэд төвд бизнес эрхлэгч иргэдтэй уулзав.
Энэ үеэр иргэд төсөлд хамрагдан бичил бизнесийн туслалцаа авч тоног төхөөрөмжөөр хангагдан бизнесээ өргөжүүлэн хөгжүүлж байгаа талаараа хуваалцлаа.
Эх сурвалж: "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төсөл
Бусад мэдээ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг эхлүүллээ
Мэдээ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Архангай аймагт Цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.