Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан боллоо
                        
                        
  Тус барилдааны 11-12 насанд 64 бөх барилдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, өсвөрийн бөх А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Нийслэлийн 118-р сургуулийн өсвөрийн бөх Б.Өсөх-Ирээдүй /Бат-Өлзий зааны хүү/ үзүүрлэв. Дөрөвт Хүүхдийн ордоны өсвөрийн бөх С.Тэнүүн, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат өсвөрийн бөх Б.Чулуун нар шалгарлаа.
 
 
 
  Уран барилдааны шагналыг Хүүхдийн ордоны С.Тэнүүн, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Налайх, 119-р сургуулийн Б.Азжаргал нар гардсан юм.
 
 
  Дунд нас буюу 13-14 насанд 92 хүүхэд барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, өсвөрийн бөх Н.Эрхэмбаяр түрүүлж, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, өсвөрийн бөх Х.Хүслэн үзүүрлэв. Гуравт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн өсвөрийн бөх Э.Сод-Эрдэнэ шалгарч, зургаад Завханы Г.Энхтамир, Налайхын С.Шинэ-Идэр, Орхоны Н.Эрхэмбаяр нар үлдэв.
 
 
  Харин 15-16 насанд 144 хүүхэд барилдсанаас Дархан-Уул аймгийн харьяат, өсвөрийн бөх Р.Омар түрүүлж, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, өсвөрийн бөх Э.Нарантулга үзүүрлэв. Гуравт Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Э.Сэрдамба шалгарсан бол тавд Говьсүмбэрийн Б.Батбилгүүн, Ховдын Б.Мөнхбаатар нар үлдэв.
 
 
            Бусад мэдээ
        
        
    
    
    Сэтгэгдэл
    
        (0)
    
    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
    зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
    зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.