“ХАРБИН-2025”: БНХАУ-ын багийн медалийн нийт тоо 79-д хүрлээ

БНХАУ-ын Харбин, Яабули гэсэн хоёр хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болж байна.
Өнөөдөр Монголын тамирчид уран гулгалт болон биатлоны буухиа төрөлд өрсөлдөх бөгөөд дээрх төрлүүдээр манай улсын тамирчдын энэ удаагийн наадам өндөрлөх юм.
Тус наадмыг БНХАУ-ын баг нийт 79 (31 алт, 26 мөнгө, 22 хүрэл) медальтай хол тасархай тэргүүлж байгаа бол ард нь БНСУ, Японы баг жагсаж байна.
Азийн наадамд 34 орны 1250 тамирчин өрсөлдөж байгаа ба одоогийн байдлаар медаль хүртсэн найман улс байна.
Монголын баг тамирчид Азийн өвлийн спортын наадмаас өмнө нь нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртэж байжээ.
Бусад мэдээ
2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ
Мэдээ
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан барилдаан болно
Мэдээ
ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа
Мэдээ
Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны III гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.