Парисын "Их дуулга"-д Монголын 12 жүдоч зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Францын нийслэл Парис хотод хоёрдугаар сарын 1-нд болно.
Энэхүү тэмцээн чансаагаараа Олимп, ДАШТ, Токиогийн “Их дуулга”, “Мастерс” ангиллын дараа эрэмбэлэгддэг.
“Их дуулга”-д 54 орны 318 жүдоч хүч үзэхээр мэдүүлэг өгчээ.
Тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй долоон тамирчин оролцоно.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.
Бусад мэдээ
2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ
Мэдээ
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан барилдаан болно
Мэдээ
ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа
Мэдээ
Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны III гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин
[641]
Зөв зөв, олон улсын тэмцээнд оролцож байж л туршлага сууна.