ЭМЯ гадаадад ажиллаж, суралцаж буй эмч нартай хамтарч ажиллана
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Монгол Улсад эмчлэгддэггүй өвчлөлийг бууруулах бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулахаас гадна гадаадад суралцаж, ажиллаж буй эмч нараа эх орондоо ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж буйгаа онцлон дурдав.
Харин эмч нарын тухайд Монгол Улсад эмчлэгддэгүй өвчлөлөөр БНТУ-ыг зорин ирж буй эмчлүүлэгчид эмчилгээ хийлгэх эмнэлгээ сайтар судлаагүйн улмаас санхүүгийн болон эмчилгээний хохирол амсах эрсдэлтэй байдаг тухай, Эрүүл мэндийн сайдын салбартаа хийж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж буйгаа хэллээ.
Эдгээр эмч нараас эх орондоо ирж ажиллах төлөвлөгөөтэй нилээдгүй хүмүүс байгаа бөгөөд тодорхой хугацааны туршлагыг хуримтлуулаад эх орондоо ирж ажиллахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм.
Эрүүл мэндийн сайдын тухайд гадаадад ажиллаж амьдарч буй эмч мэргэжилтнүүдээ эх орондоо ажиллаж амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Уулзалтын төгсгөлд БНТУ-ын хувийн болон улсын эмнэлэгт ажиллахаас гадна БНТУ-д ажиллаж амьдардаг эх орон элэг нэгтнүүддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч нарын төлөөллийг төрийн одон медаль болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Бусад мэдээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Мэдээ
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийг шинэчилж дууслаа
Мэдээ
Өсвөр насны охидыг жирэмслэлтээс сэргийлэх боломжтой
Мэдээ
БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.