Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа
Монгол Улсын Шадар сайд, "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаалаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа.
Тус зөвлөл нь их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын төлөөлөл, холбогдох төрийн байгууллагын албан хаагч нараас бүрдсэн нийт 19 гишүүнтэй.
Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Олон улсын байгууллагаас ногоон зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах;
- Олон улсын шаардлага хангасан стандартад нийцсэн бүтээгдэхүүний өртгийн сүлжээ, үнэлэмжийг өсгөж үр өгөөжийг үнэлэх, зөвлөмж гapгax;
- Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын суурь дэд бүтцийг бий болгох дундын хоршооны бүтэц, загварыг боловсруулах;
- Анхан шатны хоршоодыг үйл ажиллагааны төрөл, газарзүйн байршил, нөөцөөс хамааруулан байршил, төлөвлөлтийн зураглалыг боловсруулна.
Бусад мэдээ

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Мэдээ

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Мэдээ

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана
Мэдээ

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.