Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-11-20
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жу Хёны урилгаар 2026 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Ялангуяа Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талуудын хэлэлцэж тохирсон ажил, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн талаар ярилцана.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын төр, засгийн удирдлагад бараалхаж, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрт гарын үсэг зурна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд БНСУ-д 10 жилийн дараа хэрэгжиж буй албан ёсны айлчлал юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ