Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-11-19
МАН-ыг хагалагч Г.Занданшатар нар тролуудаа Ч.Номин руу турхирч байна

МАН-ыг хагалан бутаргадаг гурван хүн бий. Тэд бол ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нар юм. Хор хов хутгагчдын намаа хагалах ажиллагааны дөрөв дэх анги  “Чинбатын Номин ажиллагаа”-гаар үргэлжилж байна. Ч.Номинг гаргаагүй шийдвэрийнх нь төлөө Fulham-тай холбон гүтгэх акцийг тэд сошиалд өрнүүлж байна. “Go Mongolia” төслийн хүрээнд Английн хөлбөмбөгийн Fulham багтай хамтрах шийдвэрийг Засгийн газар гаргасан байхад тэд “Ч.Номин ганцаараа уг шийдвэрийг гаргасан” гэх худал мэдээллийг их хэмжээний мөнгө хаяж сошиалд цацаж байгаа юм. Тэдний энэ үйлдэл хуваагдчихаад эвлэх гэж ядаж яваа намаа улам хагаралдуулж байна.

Төрийн хамаг өндөр албан тушаалыг хашсан хэрнээ хор хутгахаас өөр юу ч хийж гийгүүлээгүй  эдгээр гурван ховчний намаа хагалах эхний акц нь “Л.Оюун-Эрдэнэ ажиллагаа” байв. Б.Батцэцэг, Г.Занданшатар нар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын дунд хов хутгаж, Ерөнхий сайдыг суудлаас нь унагаж байв. Тэдний акцийн хоёр дахь анги нь “Д.Амарбаясгалан ажиллагаа” бол гурав дах анги нь “Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг ажиллагаа” байлаа. Тэдний эдгээр хор ч амжилттай болж Д.Амарбаясгалан УИХ-ын даргын суудлаа өгч, УИХ-ын залуу гишүүд болох  Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг нар яллагдагч болсон юм.

Одоо тэд намын хагарлаа улам дэврээхээр улайрч дөрөвдүгээр анги болох “Ч.Номин ажиллагаа”-гаа эхлүүлчихсэн шүлдийж явна. Гэмгүй нэгнийг “хүн чандарлаж алсан” гэж ичих ч үгүй ширэн нүүрлэдэг хорт могой Б.Энхбаярын Ч.Номинг гүтгэсэн үгсийг тэд өндөр үнэтэй лайвчдаар тоть шиг давтуулж байна.

Тэдний мушгин гуйвуулаад буй “Go Mongolia” төсөл Fulham, CNN, Time, National Geographic гэх мэт дэлхийн хүчирхэг сувгуудаар Монголын сурталчлуулж чадсан учраас амжилттай хэрэгжиж, 200 мянга байсан жуулчин 800 мянга болон цойлж, аялал жуулчлалын салбар зөвхөн нэг жилд 6 их наяд төгрөгийн Монголын эдийн засагт оруулж ирсэн юм. Ийм амжилттай төслөө бохир улстөрдөө мушгин гуйвуулж ашиглахаа зогсоо, хорчид оо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хэрээ
[804]
Энэ бичигч нөхөр ианюю Энэ бичигч МАН дотор хагарал зориут явуулж эхэллээ ер.сонгуулийн ээлжит шантаж
[803]
Энэ бичигч нөхөр ианюю Энэ бичигч МАН дотор хагарал зориут явуулж эхэллээ ер.сонгуулийн ээлжит шантаж
Шинэ мэдээ