Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан жолоочийг аварчээ
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Устын хоолой гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна.
Энэ талаар Багануур дүүргийн Онцгой байдлын газарт 2025 оны нэгдүгээр сарын 2-нд 17:05 цагт дуудлага иржээ.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Sonata" загварын автомашин, "Land Cruiser Prado" загварын автомашинтай мөргөлдсөн байжээ.
"Sonata" загварын автомашины жолооч "А" 40 настай, эрэгтэй нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган, Багануур дүүргийн ЯТТ-ийн их эмчид хүлээлгэн өгчээ.
Бусад мэдээ
ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа
Мэдээ
Монгол, Филиппин улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Мэдээ
“Олон улсын хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх 7 хоног” үргэлжилж байна
Мэдээ
Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.