Цана, чарга, тэшүүрээс унаж гэмтэхээс сэргийлье

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс цана, чаргаар гулгахдаа анхаарал болгоомжтой байж амь нас, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Цана, чарга, тэшүүрээс унаж гэмтэхээс сэргийлье. Уналтын шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгаан
- Нэг түвшин дээр халтирч, тээглэж бүдэрч унах -54.2 хувь
- Шат гишгүүрээс унах-11.7 хувь
- Нэг түвшин дээр цас мөсөн дээр унах -7.5 хувь
- Нэг түвшнээс өөр түвшин рүү унах -5.0 хувь
- Орноос унах-4.7 хувь
Цана, дугуйт тэшүүрээс унаж бэртсэн тохиолдол 2019-2023 оны байдлаар нийт 8919 байгаа аж. Энэ нь уналтын шалтгаант осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанаар гуравдугаарт бичигдэж байна. Үүнийг насны бүлгээр авч үзэхэд, 10-14 насныхны бэртэл 2232 тохиолдол буюу 5.5 хувийг эзэлж байгаа аж.
Зөвлөмж
- Чаргаар гулгахдаа гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байхыг анхаараарай
- Хөл гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж бусадтай мөргөлдөх, унах бэртэх эрсдэлтэй
- Чаргаар ар араасаа дараалан гулгах нь хоорондоо мөргөлдөх эрсдэлтэй тул зэрэгцээ эгнээнээс гулгаарай.
- Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсоорой.
- Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлсхийж дээрээс гулгаж буй хүнийг харж замаа чөлөөлөөрэй
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулаарай.
Бусад мэдээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Мэдээ
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийг шинэчилж дууслаа
Мэдээ
Өсвөр насны охидыг жирэмслэлтээс сэргийлэх боломжтой
Мэдээ
БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.