ХӨСҮТ: Энэ онд менингококкт халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс залруулга мэдээлэл гаргажээ.
"2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна.
Халдварын голомтод хариу арга хэмжээг Эрүүл мэндийн сайдын А/37 дугаар тушаалын дагуу авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ онд уг халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг халдварын улмаас хүүхэд нас барсан мэт буруу ташаа мэдээлэл гарсныг залруулж байна.
2023 онд улсын хэмжээнд менингококкт халдварын 6 тохиолдол бүртгэгдэж, халдварын шалтгаант нас баралтын 1 тохиолдол бүртгэгдэж байсан" гэжээ.

Бусад мэдээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Мэдээ
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийг шинэчилж дууслаа
Мэдээ
Өсвөр насны охидыг жирэмслэлтээс сэргийлэх боломжтой
Мэдээ
БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.