Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөр шинэчлэгдлээ

Цэрэгт татагдсан залуус цэргийн мэдлэгээс гадна англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэгтэй болж, жолооны сургалтад хамрагдан, цэргээс халагдахдаа бүгд жолооны үнэмлэхтэй гэртээ харих боломж бүрдэж байна.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн эрдмээс гадна эрэлттэй мэргэжил буюу арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын оператор, жолооч мэргэжлээр сонголттой суралцуулж мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг болох юм.
Түүнчлэн өөрсдийнх нь хүсэлтээр дроны сургалтад хамруулна.
Цаашид зэвсэгт хүчинд ажиллах сонирхолтой алба хаагчдыг сонгон шалгаруулж нисгэгчгүй нисэх хэрэгслийг хөгжүүлэх, удирдах чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургуульд суралцуулах бодлого гарган хэрэгжүүлж эхлээд байна.
Бусад мэдээ
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Мэдээ
Тариалалтын зөвлөгөөнөө зохион байгуулж байна
Мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
Мэдээ
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.