ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камерыг суурилуулжээ

Чингэлтэй дүүрэгт 2022 оноос "Ногоон бүс" төслийг хэрэгжүүлэн Монгол Улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел үзүүлэлттэй 145 ширхэг камерыг анх 61 цэгт байршуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 2539 камерыг Чингэлтэй дүүргийн 21 хороонд байршуулаад байна.
2024 оны 12 дугаар сард 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камерыг байршуулах ажил дуусаж, Телехяналтын нэгдсэн камерын төвд холболоо.
Ирэх онд үлдсэн 18, 23 дугаар хороог камержуулснаар дүүргийн 24 хороо бүгд хяналтын камертай бүс болж байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Телехяналтын нэгдсэн камерын төвтэй холбогдон дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг хянаж, гэмт хэрэг зөрчлийн урьдчилан сэргийлэлт болон илрүүлэлт нэмэгдэх юм.
Бусад мэдээ
“Эх орны төлөө-2026” спортын цогцолбор тэмцээн нээлтээ хийлээ
Мэдээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хурлаар үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн төслүүдийг хэлэлцлээ
Мэдээ
ТЕГ: Хувь хүний дансаар орсон орлого бүрээс татвар авах хууль тогтоомж байхгүй
Мэдээ
Булган аймагт "Брайл цонх" төсөл хэрэгжиж эхэллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.