106 сорьцоос H1N1, 107 сорьцоос синтициал вирус илэрчээ

Улаанбаатар хот, Дархан-Уул, Завхан, Ховд, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Увс, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймаг дахь томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс арванхоёрдугаар сарын 16-22-ны хооронд цугларсан 474 хүний хамар, залгиурын арчдаснаас томуу, коронавирус, синтициал вирус илрүүлэх шинжилгээг Томуугийн үндэсний төв хийжээ.
474 хүний 218 (46%)-аас нь эмгэг төрүүлэгч илэрсэн байна. Үүнийг ангилбал:
106 сорьцоос томуугийн A хүрээний H1N1 вирус,
- 107 сорьцоос синтициал вирус,
- 5 сорьцоос коронавирус.
Одоо хүн амын дунд эдгээр вирус эргэлдэн, амьсгалын замын хүнд өвчин үүсгэж, эмнэлэгт хэвтэхэд хүргэж байгаа аж.
Үүний зэрэгцээ томуу, томуу төст өвчин үүсгэгч илрүүлэх шинжилгээг түүвэр 64 сорьцод хийхэд 21-ээс нь эмгэг төрүүлэгч илэрчээ.
Үүнийг ангилбал:
- 9 сорьцоос риновирус,
- 3 сорьцоос аденовирус,
- 5 сорьцоос синтициалвирус
- 1 сорьцоос томуугийн иж вирус,
- 3 сорьцоос метапневмовирус илэрсэн байна.
Бусад мэдээ
Сүхбаатарын талбайд “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Мэдээ
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 6 дахин өсжээ
Мэдээ
Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах нээлттэй өдөрлөг болно
Мэдээ
Засгийн газар төлөвлөгөөт хяналт шалгалтыг цуцалж, эрүүл мэндийн салбарын хяналтыг хэвийн үргэлжлүүлж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.