Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-11-22
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн үндэсний аян эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян Монголд нээлтээ хийлээ.Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд аян нь дэлхий дахинд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриаг дэвшүүлжээ. Харин манай улсад “Охид, эмэгтэйчүүд хаана ч аюулгүй- Шалтаг бүү тооч”  уриан дор үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлсэн нь энэ.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулдаг бөгөөд манай улсад анх 1997 онд анх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн үүнийг эхлүүлж байсан билээ.

Аяны нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните тэргүүтэй албаныхан оролцсон байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ