Сонгинохайрхан дүүрэгт анхны жишиг хорооны цогцолбор ашиглалтад орлоо

Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүргэх, яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолборыг барьж, ашиглалтад орууллаа.
Энэ хүрээнд жишиг хорооны цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр болсон юм.
Тус арга хэмжээнд Сонгинохайрхан Дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр тэргүүтэй дүүргийн удирдлагууд оролцлоо.

Уг цогцолбор ашиглалтад орсноор тухайн хорооны 6000 орчим иргэн нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломжтой болно.
Тус цогцолбор нь таван давхар барилга юм. Тодруулбал,
- Нэгдүгээр давхарт: Камерын хяналтын дэд төв;
- Хоёрдугаар давхарт: “Энх Ачит” өрхийн эрүүл мэндийн төв;
- Гуравдугаар давхарт: Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн Өнөр цэг, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, халамжийн ажилтан;
- Дөрөвдүгээр давхарт: Иргэний танхим, ахмадын зөвлөл, хэсгийн байцаагч, хүүхдийн өрөө;
- Тавдугаар давхарт: Сэтгэл заслын өрөө;
- B1 давхарт: Чийрэгжүүлэх өрөө тус тус байрлаж байна.



Бусад мэдээ
Батлан хамгаалахын сайд Д.Батлут цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө
Мэдээ
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Мэдээ
ТЦГ: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна
Мэдээ
Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.