ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ авч байна

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал н.Одмаа "ХӨСҮТ-д өнгөрсөн 7 хоногийн хэмжээнд томуугийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагт томуу өвчний улмаас 254 хүн үйлчлүүлж, томуугийн эмчилгээ тусламж авсан. Нийт эмчилгээ үйлчилгээ авсан хүмүүсийн 50 хувийг нь 2 хүртэлх насны хүүхэд эзэлж байна" гэв.
Одоогоор ХӨСҮТ-д 442 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагаас 196 нь томуу, томуу төст өвчний улмаас хандаж, эмчилгээ хийлгэж байна.
Хоногт 80-90 хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж байнаа аж.
Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдлыг л тасагт шилжүүлж байна гэлээ.
Бусад мэдээ
ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа
Мэдээ
Монгол, Филиппин улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Мэдээ
“Олон улсын хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх 7 хоног” үргэлжилж байна
Мэдээ
Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.