Ч.Баасанхүү начны нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ

Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 9-нд 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт цахимаар бүртгэж байна.
Уг барилдаанд зодоглосон бөхчүүдээс азтан тодруулж улсын улам нэмэх начин Ч.Баасанхүү хурдан удмын адуугаар мялаах бол барилдааныг зохион байгуулагч Богд сумын ЗДТГ-аас тухайн барилдааныг үзэгчдээс хагас саятан үзэгч хоёрыг, атан тэмээний азтан нэгийг тодруулна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлсэн билээ.
Бусад мэдээ
2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ
Мэдээ
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан барилдаан болно
Мэдээ
ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа
Мэдээ
Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны III гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.