Монголоос бильярдын анхны Ази тивийн аварга төрлөө

Катар улсын нийслэл Доха хотод хятад пүүл бильярд (Heyball)-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болов.
Тэмцээнд манай улсаас Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монгол Улсаас бильярдын спортын анхны Ази тивийн аварга төрлөө.
Э.Тэмүүжин өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртсэн бөгөөд 2024 оны снукер бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм.
Катарын Доха хотод тус тэмцээний араас аравдугаар сарын 23-26-нд Катарын нээлттэй тэмцээн болох бол аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 9-нд снукер бильярдын 15 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Бусад мэдээ
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Мэдээ
“Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.